Одоо цагтаа төвлөрөхүй

8,900.00 
2-6 насны хүүхдэд одоо цагтаа төвлөрөх чадварыг хөгжүүлэх анхан шатны гарын авлага. Бага наснаасаа төвлөрч сурах нь стресс багатай, тэсвэр хатуужилтай болгодог. 16 хуудас, зөөлөн хавтастай, практик зөвлөгөө бүхий ном.

Сэтгэлийн хат

14,900.00 
Сэтгэлийн хат - Өөртөө итгэх итгэл хөгжүүлэх том ном 3-12 насны хүүхдэд өөртөө итгэх итгэл, бэрхшээл даван туулах чадвар, асуудал шийдэх чадварыг хөгжүүлэх 42 хуудастай том ном. Эцэг эх өөрийн биеэр үлгэрлэх хөтөч болно. Оролдлого сайтай, зоригтой, чадвартай хүүхэд төлөвшүүлэх түүх.

Талархалтай Баяр Баясгалан

9,900.00 
“Талархалтай Баяр Баясгалан” нэртэй энэ хүүхдийн ном нь хүүхдүүдэд өдөр тутмын жижиг зүйлсээс ч баяр баяслыг олж харах, өөрт байгаа бүхнээ үнэлж талархах сэтгэлээ хөгжүүлэхэд тусалдаг. Хөөрхөн шар дүрийн адал явдлаар дамжуулан талархлын мэдрэмж юу болох, түүнийг хэрхэн өдөр бүр мэдэрч сурахыг зөөлөн, ойлгомжтой хэлбэрээр өгүүлсэн сэтгэл хөдлөлийн боловсролын ном юм. Уг ном нь 3–12 насны хүүхдүүдэд зориулагдсан ба үлгэрийг үеэр таслан унших боломжтой, Монгол, Англи гэсэн хоёр хэл дээр бичигдсэнээрээ онцлогтой. Номын хэмжээ 21х21 см, зөөлөн хавтастай

Ухаантай Уурхан

9,900.00 
Хүүхдүүд уур уцаартай мэдрэмжээ хэрхэн таньж, яаж ухаалгаар удирдаж сурах талаар зөөлөн, ойлгомжтой аргаар тайлбарласан сэтгэл хөдлөлийн боловсролын ном юм. Улаан өнгийн өхөөрдөм дүрийн туршлагаар дамжуулан уурлах нь хэвийн ч түүнийг зөв арга барилаар илэрхийлж, тайвшрах аргуудыг сурах боломжтойг харуулдаг. Уг ном нь 3–12 насны хүүхдүүдэд зориулагдсан ба үлгэрийг үеэр таслан унших боломжтой, Монгол, Англи гэсэн хоёр хэл дээр бичигдсэнээрээ онцлогтой. Номын хэмжээ 21х21 см, зөөлөн хавтастай

Хөөрхөн мангас

9,900.00 
Төсөөллийн айдсыг даван туулах тухай сонирхолтой үлгэр. Номи төсөөллийн мангасаас айсан ч түүнийг зөвхөн төсөөлөл гэдгийг ойлгож даван туулна. Үлгэрийг үеэр таслан унших боломжтой. Монгол-Англи 2 хэлээр.

Хүн бүхэн тэгш эрхтэй

8,900.00 
2-8 насны хүүхдэд хүйсийн эрх тэгш байдал, ялгааг хүлээн зөвшөөрөх анхан шатны мэдлэг өгөх 16 хуудастай ном. Бага наснаас хүн бүр хүссэнээрээ байх эрхтэй гэдгийг ойлгуулж, хүндэтгэлтэй хандахад сургана.

Чи намайг би чамайг ойлгоно

14,900.00 
Чи намайг би чамайг ойлгоно - Эмпати хөгжүүлэх том ном. 3-12 насны хүүхдэд эмпати, хүлээцтэй байдал, бусдыг ойлгож хайрлахыг заасан 42 хуудастай том хэмжээтэй ном. Эцэг эх хүүхэдтэйгээ харилцан ярилцах хөтөч болно. Бие биенээ ойлгож, эелдэг найрсаг хандаж байхыг хүүхдэд ойлгуулна.

Шидэт үг

9,900.00 
Талархах сэтгэлийн тухай хоёр хэлт сонирхолтой үлгэр. Өөрт байгаа зүйлдээ талархах сэтгэлээр аз жаргалыг бий болгох тухай. Бүбид тохиолдсон үйл явдлаас талархах сэтгэл сайхан мэдрэмж төрүүлдгийг ойлгуулна. Монгол-Англи 2 хэлээр.

Эелдэг зангийн түүх

9,900.00 
Эелдэг найрсаг зан, сайхан сэтгэлийн тухай хоёр хэлт ном. Бүби шинэ сургуульд шилжиж, таагүй мэдрэмжээс эелдэг зангаараа салж буй түүх. Эргэн тойрныг гэрэлтүүлж илүү сайхан болгох хүчийг ойлгуулна. Монгол-Англи хэлээр.

Эелдэг Хайр

9,900.00 
Энэ ном нь EQ KiddyZ EQ Хөгжүүлэх Үлгэрийн Цувралын нэг хэсэг бөгөөд хүүхдэд эелдэг найрсаг зан болон сайхан сэтгэл нь эргэн тойрныг гэрэлтүүлж, илүү сайхан болгодог тухай ойлгуулдаг. Үлгэр нь гол дүр Бүби шинэ сургуульд шилжиж, өөрт нь үүссэн таагүй мэдрэмж, хүнд хэцүү байдлаас хэрхэн эелдэг зангаар салж, бусадтай ойлголцож буй түүхийг өгүүлдэг. Уг ном нь 3–12 насны хүүхдүүдэд зориулагдсан ба үлгэрийг үеэр таслан унших боломжтой, Монгол, Англи гэсэн хоёр хэл дээр бичигдсэнээрээ онцлогтой. Номын хэмжээ 21х21 см, зөөлөн хавтастай

Эмохон ба мэдрэмжүүд

14,900.00 
Аав ээж, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч бидний хамгийн чухал үүрэг бол хайртай үрсээ сэтгэл хөдлөл, мэдрэмжээ ойлгох, тэдгээрийгээ удирдаж сурахад нь бусдад ч гэсэн эдгээр зүйлс адилхан байдаг гэдгийг ойлгож, тэднийг хүндлэн хайрлах чадваруудад суралцахад нь дэмжих юм. Өсвөр насныханд тохиолдох мэдрэмж, сэтгэл хөдлөлүүд, эцэг эхтэйгээ үл ойлголцох, дотоод зөрчил тэмцэл, үе тэнгийн дээрэлхэлд, үерхэл нөхөрлөл зэргийг хэрхэн шийдэх, удирдах тухай комик ном.

Эрэлхэг гүнж, эелдэг луу хоёр

14,900.00 
Эрэлхэг гүнж, эелдэг луу хоёр - Дотоод чанарын тухай түүх Хүүхдийн дотоод чанарыг ойлгож хүлээн зөвшөөрөхөд зориулсан 42 хуудастай сонирхолтой түүх. Гүнж Дэлбээ, Эелдэг луу хоёрын адал явдлаар дамжуулан хүүхэд өөрийгөө хүлээн зөвшөөрч, дотоод чанараа үнэлж сурна. Эцэг эх хүүхэдтэйгээ харилцах хөтөч.