Мэдрэмжүүдийн тухай

8,900.00 
2-6 насны хүүхдэд зориулсан сэтгэл хөдлөлийн анхан шатны мэдлэгийг өгөх 16 хуудастай ном. Хүүхэд өөрийн мэдрэмжийг таних, ойлгож, илэрхийлэх үгийн баялаг бий болгоно. Эцэг эх, багшийн асуултууд багтсан практик гарын авлага.

Надаас зөвшөөрөл аваарай

8,900.00 
Бага насны хүүхдэд зөвшөөрлийн ач холбогдлыг ойлгуулах 16 хуудастай сонирхолтой ном. Хүүхэд бие даасан байдлаа мэдэрч, бусдын хувийн орон зайг хүндэтгэж, зөвшөөрөл гуйж сурна. Эцэг эх хүүхэдтэйгээ харилцах гайд.

Найзаа, чиний супер хүч юу вэ?

14,900.00 
Найзаа, чиний супер хүч юу вэ? - Өөртөө итгэх хүч хөгжүүлэх ном Хүүхдэд зориулсан даалгавар бүхий 42 хуудастай интерактив ном. Өөртөө итгэх итгэлийг бий болгох, чадвартай гэдэгт итгэх тухай сонирхолтой агуулга. Амжилт, бүтэлгүйтлээр сорьж, өөртөө итгэх хүчийг хөгжүүлэх практик түүх.

Одоо цагтаа төвлөрөхүй

8,900.00 
2-6 насны хүүхдэд одоо цагтаа төвлөрөх чадварыг хөгжүүлэх анхан шатны гарын авлага. Бага наснаасаа төвлөрч сурах нь стресс багатай, тэсвэр хатуужилтай болгодог. 16 хуудас, зөөлөн хавтастай, практик зөвлөгөө бүхий ном.

Сэтгэлийн хат

14,900.00 
Сэтгэлийн хат - Өөртөө итгэх итгэл хөгжүүлэх том ном 3-12 насны хүүхдэд өөртөө итгэх итгэл, бэрхшээл даван туулах чадвар, асуудал шийдэх чадварыг хөгжүүлэх 42 хуудастай том ном. Эцэг эх өөрийн биеэр үлгэрлэх хөтөч болно. Оролдлого сайтай, зоригтой, чадвартай хүүхэд төлөвшүүлэх түүх.

Талархалтай Баяр Баясгалан

9,900.00 
“Талархалтай Баяр Баясгалан” нэртэй энэ хүүхдийн ном нь хүүхдүүдэд өдөр тутмын жижиг зүйлсээс ч баяр баяслыг олж харах, өөрт байгаа бүхнээ үнэлж талархах сэтгэлээ хөгжүүлэхэд тусалдаг. Хөөрхөн шар дүрийн адал явдлаар дамжуулан талархлын мэдрэмж юу болох, түүнийг хэрхэн өдөр бүр мэдэрч сурахыг зөөлөн, ойлгомжтой хэлбэрээр өгүүлсэн сэтгэл хөдлөлийн боловсролын ном юм. Уг ном нь 3–12 насны хүүхдүүдэд зориулагдсан ба үлгэрийг үеэр таслан унших боломжтой, Монгол, Англи гэсэн хоёр хэл дээр бичигдсэнээрээ онцлогтой. Номын хэмжээ 21х21 см, зөөлөн хавтастай

Ухаантай Уурхан

9,900.00 
Хүүхдүүд уур уцаартай мэдрэмжээ хэрхэн таньж, яаж ухаалгаар удирдаж сурах талаар зөөлөн, ойлгомжтой аргаар тайлбарласан сэтгэл хөдлөлийн боловсролын ном юм. Улаан өнгийн өхөөрдөм дүрийн туршлагаар дамжуулан уурлах нь хэвийн ч түүнийг зөв арга барилаар илэрхийлж, тайвшрах аргуудыг сурах боломжтойг харуулдаг. Уг ном нь 3–12 насны хүүхдүүдэд зориулагдсан ба үлгэрийг үеэр таслан унших боломжтой, Монгол, Англи гэсэн хоёр хэл дээр бичигдсэнээрээ онцлогтой. Номын хэмжээ 21х21 см, зөөлөн хавтастай

Хөөрхөн мангас

9,900.00 
Төсөөллийн айдсыг даван туулах тухай сонирхолтой үлгэр. Номи төсөөллийн мангасаас айсан ч түүнийг зөвхөн төсөөлөл гэдгийг ойлгож даван туулна. Үлгэрийг үеэр таслан унших боломжтой. Монгол-Англи 2 хэлээр.

Хүн бүхэн тэгш эрхтэй

8,900.00 
2-8 насны хүүхдэд хүйсийн эрх тэгш байдал, ялгааг хүлээн зөвшөөрөх анхан шатны мэдлэг өгөх 16 хуудастай ном. Бага наснаас хүн бүр хүссэнээрээ байх эрхтэй гэдгийг ойлгуулж, хүндэтгэлтэй хандахад сургана.